Бусдыг цохиж, хараагүй болгосон өсвөр насны хүүд дөрвөн жилийн хорих ял оноожээ

Zuv.mn
20 цаг 34 минутын өмнө

Нэгнийгээ цохиж, хараагүй болгосон өсвөр насны хүүд дөрвөн жилийн хорих ял оноожээ. 

Тодруулбал, Өсвөр насны шүүгдэгч Б нь сургуулийнхаа гадаа хөл бөмбөгийн талбайд хүүхдийн баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисноос түүний зүүж байсан нүдний шил хагарч, баруун нүдэнд нь шилний хагархай зоогдож, баруун нүд нь хараагүй болжээ. 

 Гурван шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.138
    2024/04/27

    нүд бол хамгийн аймаар хэцүү эрхтэн шүү

    Хариулах
  • 202.126.91.156
    19 цагийн өмнө

    Арайчдээ 4 хөн жил үү гэтэл тэр хүн бүх насаараа

    Хариулах