ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Х.Есү
19 цаг 5 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд 49 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 18 сая 82 мянга 100 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.209
    8 цагийн өмнө

    Зөв дэмжиж байна хохирлыг буруутай этгээдүүр төлүүлэх нь зөв дундаас нь эмч нар нь зувчуулчихгүй л бол дэмжинэ

    Хариулах
  • 66.181.179.175
    11 цагийн өмнө

    Зөв ЭМД - аас нэг их эмчилгээ эм тарианы зардал худал бичилт хийж авч байгаа хувийн эмнэлгүүдэд хяналт тавих цаг нь болсоон.

    Хариулах