Б.Өсөхбаяр: МҮБХ миний барилдах эрхийг ноцтой зөрчиж байна

Х.Есү
18 цаг 46 минутын өмнө

МҮБХ аймгийн арслан Б.Өсөхбаярын барилдах эрхийг нь ноцтой зөрчиж байгаар талаар мэдээлэл хийлээ. 

Аймгийн арслан Б.Өсөхбаяр нь 2023 оны нэг сарын 25-нд "Сүлд спорт" хороонд тамирчнаар орсон. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэгт орох шаардлага тавьсан байна. Улмаар зүрхний цахилгаан бичлэг хийлгэхэд зүрхний дутагдалтай гэх онош илэрсэн ба хоёр нэр төрлийн эм бэлдмэл бичиж өгсний нэг нь предезин юм.

Эмчилгээ дууссанаас хоёр долоо хоногийн дараа Допингийн төв газар шинжилгээ өгөхдөө өөрийн уусан эм бэлдмэлийн талаар бүрэн мэдээлэл өгсөн болов ч шинжилгээний хариунаас предезин гэдэг бодис илэрсэн тул МҮБХ-оос Б.Өсөхбаярын барилдах эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасжээ.

Тэрээр ОУ-ын үндэсний спортын арбитрын шүүхэд хандаж шинжилгээний хариу үр дүнгүй гэсэн хариу гарч 2023 оны арван нэгдүгээр сарын есөнд Б.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээсэн болов ч МҮБХ одоог хүртэл түүнийг барилдуулахгүй байгаа гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.179
    2024/04/30

    Допинг хэрэглэх нь бас эрх үү ?

    Хариулах