БОАЖЯ өвлийн аялал жуулчлалын үр дүн, зуны эвент үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ

Zuv.mn
2024/04/30

Өнөөдөр /IV.30/ өнөөдөр эх оронд өрнөх зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

09.00 цагт: Төрийн ордонд: ХНХЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулна.

09.00-13.00 цагт: ГХЯ-нд: “Миний эрүүл мэнд, Миний эрх, Миний ирээдүй” сэдэвт залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг болно.  

10.00-15.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороод хуралдана.

10.00 цагт: УЦУОШГ-т: БОАЖЯ-наас ээлжит хэвлэлийн хурлыг мод тарилтын төлөвлөлт, үр дүн, мөн өвлийн аялал жуулчлал, зуны эвент үйл ажиллагаа, цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 8803-8882.

11.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан "Хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээе" хэлэлцүүлэгтэй.

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Орон нутгийн хөгжилд саад болж буй асуудал болон иргэд нутагтаа тав тухтай таатай орчинд амьдрах эрхээ эдлэх талаар орон нутгийн иргэдээс мэдээлэл хийнэ.

15.00 цагт: ЭМЯ-нд: Засгийн газар ДЭМБ-тай хамтран ажиллах Стратегийн баримт бичигт гарын үсэг зурна. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

17.00 цагт: Мэдээлэл, технологийн Үндэсний паркт: "Startup Challenge Mongolia 2024" тэмцээний нээлт болно. Утас: 8856-5665.

-“Шангри-ла” зочид буудалд: Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ны хүрээнд “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж (ИААН)-ийн хөтөлбөрийг сайжруулах, тогтворжилт” үндэсний семинар үргэлжилнэ. Утас: 9902-0105.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна