"Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаан болно

Zuv.mn
2024/05/03

“Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” өнөөдөр тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарлаж, 1994 оноос тэмдэглэж ирсэн юм. 

Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг. 

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс цуглаан зохион байгуулах гэж байна. Цуглаан өнөөдөр 10.30 цагт Сүхбаатарын талбайд болно. "Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо" цуглаанд хүрэлцэн ирж, хамтдаа асуудлаа ярьж, шийдлээ зөвлөлдөхийг МСНЭ-ээс уриаллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна