"Глоб интернейшнл" төв "Үнэний төлөө" шагналаа сэтгүүлч Б.Амарбаянд олгожээ

Х.Батсайхан
2024/05/03

"Глоб Интернэшнл" төв жил бүр тодруулдаг "Үнэний төлөө" шагналаа энэ жил "Eagle news" телевизийн сэтгүүлч Б.Амарбаянд хүртээлээ. Сэтгүүлч Б.Амарбаян нь 2023 оны аравдугаар сарын 3-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс 12 настай охин алга болсон хэргийн мөрөөр газар дээрээс нь цуврал шууд сурвалжлага бэлтгэж, олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ажилласан тул энэхүү шагналыг олгохоор болсон байна. 

Энэхүү шагналыг "Eagle news" телевизээс өмнө нь сэтгүүлч У.Болортуяа, Г.Балжинням нар хүртэж байсан бөгөөд Б.Амарбаян гурав дахь нь болов. 

Глоб Интернэшнл төв 2009 оноос эхлэн жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг гардуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд олон нийтийн мэдэх эрхийг хангах үйлсэд мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад хувь нэмэр оруулж, хичээл зүтгэл гаргасан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, байгууллагад олгодог юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна