Сэтгүүлч А.Баярмааг 48 цагийн хугацаатай саатуулсан. Үүнд цагдаагийн ерөнхий газраас дараах тайлбарыг өглөө.
Цагдаагийн байгууллагаас иргэн А.Б-г Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалган ажиллагааг явуулж байна.
Шалгалтын явцад А.Б-нь мөрдөгчийн дуудсан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул энэ оны 01 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын мэдэгдэх хуудсыг өөрт нь хүлээлгэн өгсөн боловч энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан.
Түүнийг энэ оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн зөвшөөрөлтэй баривчлах шүүгчийн захирамжийн дагуу 05 дугаар сарын 05-ны өдөр баривчилсан.Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна