Гадаа тоглоно гэж айлаас гараад одоог хүртэл сураггүй байна гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын Ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид А /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 19:35 цагаас эхлэн “Булагт”, Хавчуу гэдэг газруудад зохион байгуулж, Дархан-Уул аймгаас зүүн урд зүгт 68 км, Шарын гол сумаас зүүн урд зүгт найман км-т Санжинт багийн Ар хавчуу гэдэг газраас 20:26 цагт эсэн мэнд олж ээж О-д хүлээлгэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна