Суудлын автомашин шатаж 62 настай эрэгтэй амиа алджээ

Х.Есү
2024/05/08

Хөвсгөл аймаг, Түнэл сум. Баян-Эрхэт багийн “Хачигтын гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км/-т 05.07-ны өдрийн 16:50 цагийн орчим суудлын автомашин шатаж, гал түймэрт 1 иргэн өртөж нас барсан тухай мэдээллийг 05.07-ны өдрийн 17:34 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 25 км замыг туулан 18:15 цагт очиход иргэн Л-ийн “Honda HR-V” загварын суудлын автомашин шатаж, тус сумын харьяат иргэн Л/62 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна