Энэ оны эхний таван сарын байдлаар "Эрдэнэс Тавантолгой ХК"-тай нүүрс худалдан авах гэрээ байгуулж өгнө гэж бусдын залилсан гэмт хэргийн талаарх 9 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Үүний 4-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Харин 5-д нь хэрэг нээсэн байна. Шалгаж буй хэрэгт нийт 5-10 хүнийг холбогдуулан шалгаж байгаа юм байна.
Дээрх этгээдүүд нь аж ахуйн нэгжийн нүүрс худалдан авах гэрээний хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авч "Эрдэнэс Тавантолгой ХК"-ийн албан маягт, гарын үсэг, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудангаар харилцаж их хэмжээний мөнгийг залилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна