Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд Катарын Үндэсний музейн тусгай үзэсгэлэн “Нүүдэл” буюу “On the Move” үзэсгэлэн гарч байна.
Үзэсгэлэнг хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд тус улсын Гадаад харилцааны яам ивээн тэтгэсний учир олон нийтэд үнэгүй үзүүлэх боломж бүрджээ.
Музейд Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэр, түүхэн гэрэл зураг, баримтат киног дэлгэж, газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын аж амьдрал, ахуй соёлыг толилуулж байна.
Катарчууд нь монголчуудтай адил нүүдэлчин үндэстэн бөгөөд Монголын Үндэсний музей 2022 оны сүүлээс 2023 оны эхэн хүртэл Катарын Дохо хотод үзэсгэлэн зохион байгуулсан юм.
Үзэсгэлэнгийн зорилго нь нүүдэлчин ард түмний аж амьдрал, түүх соёлыг археологийн олдвор, уран зураг, аман түүхийн сурвалж, архивын бичлэг, орчин үеийн гэрэл зураг зэрэг бүтээлүүдээр дамжуулан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах явдал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна