"Цэвэрлэгээг хэвшил болгоё" уриатай бүх нийтийн цэвэрлэгээ хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт болжээ. Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, 9 их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 3 байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 6 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллагуудын 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцлоо.
Нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг цэвэрлэж, 480 тн үүсмэл болон түүвэр хогийг түүсэн юм. Мөн 105,000 м.кв зам талбайн хөөстэй угаалга, шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэсэн.
Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний зах, нийтийн эзэмшлийн гудамж замын нийт 130,000 м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ. Маргааш хуваарийн дагуу Хан-Уул дүүрэгт их цэвэрлэгээ зохион байгуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна