Төв аймгийн замд гарсан ослын улмаас нэг иргэн нас баржээ

Х.Есү
2024/05/10

Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 06 цаг 02 минутад “Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулахад уг ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 иргэн нас барсан, 2 иргэн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд жолооч та бүхэн хол замд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой хурдаа тохируулж оролцоно уу. Мөн хол замд гарахдаа авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна