Цахим шилжилтэд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төрийн албан хаагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэгтгэх, тулгарч буй асуудал, санал шүүмжийг сонсох “Шилэн төр, төрийн хурдан үйлчилгээ” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: "Цахим шилжилтийн бодит үр дүн иргэдийн аж амьдралыг хөнгөвчилж, оновчлох, хүнд суртал, авилгаас ангид болгосноор илэрнэ. Үүнд төрийн албан хаагч нэг бүрийн оролцоо манлайлал чухал.
Технологийн тусламжтайгаар шинэ тутам үүсэж буй боломж бүрийг иргэдэд танилцуулах, иргэд олон нийтийг цахимд хэвшүүлэх, аливаа асуудлыг цахимаар шийдэх, ил тод, хүнд сурталгүй үйлчлэхэд эхлээд төрийн албан хаагчийн ур чадварыг дэмжих хэрэгтэй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.108
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
Хариулах