Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг хэвээр үлдээж байгаагаа мэдэгдлээ.
Тэгвэл энэ үеэр М.Бадарч арсланд өөрийн ууж байгаа эмээ зүрхний эмтэй андуураад өгсөн байх магадлалтай нэгэн гэрч мэдээлэл өгсөн бөгөөд энэ тал дээр улсын арслан М.Бадарч болон түүний өмгөөлөгч ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Гэрч: М.Бадарч арслан зүрхний ПАНАНГИН эм байна уу гэхэд нь би андуураад өгчихсөн байж магадгүй
Гэрчийн зүгээс: "Би тавдугаар сараас есдүгээр сар хүртэл эрч хүч сэргээх, метанолин бодис орсон эмийг тестостероноо нэмэгдүүлэх зорилгоор ууж эхэлсэн. Би М.Бадарчийн явдаг GOLDS GYM-д бэлтгэл хийдэг. Таван сард бэлтгэл хийх үеэр М.Бадарч зүрхний панангин байна уу гэж асуухад нь нөгөө эмээ панангинтэй андуурч, М.Бадарчид өгсөн байж магадгүй. Нийт 10 ширхэгийг түүнд өгсөн. Тэр дор нь хоёрыг уусан. Саяхан хэрэглэдэг эм маань М.Бадарчаас илэрсэн гэдгийг мэдсэн. Тийм учраас гэрчээр оролцож байна." гэв.
М.Бадарч: Гэрчийн хэлснээр метанолинийг зүрхний андуураад өгсөн байж магадгүй боллоо
Улсын арслан М.Бадарч: "Би өөрөө тухайн үед ПАНАНГИН, зүрхний эм байна уу гээд асуучихсан юм. Тухайн эмийг нь зүрх өвдөж байсан учраас ууна шүү дээ. Панангин гэж бодоод л уусан. Гэрч бол андуураад өгчихсөн байх аа л гэж хэллээ.Панангиныг эмчийн заавраар шаардлагатай бол өглөөд гурав, оройд гурав нийт зургааг уух ёстой. Одоо ч панангин эмийг хэрэглэж байгаа. Тэр эмийг допингийн төрлийн эм байсан гэж мэдэхгүй шүү дээ. Саяны гэрчийн хэлснээр бол андуурсан байх боломж гараад ирлээ. Адилхан бөөрөнхий цагаан эм байгаа юм чинь. Би тэгж л ойлгож байна.Арбитрын шийдвэртэй бол санал нийлэхгүй байгаа. Олон улсын шүүх дээр давж заалдана." гэв.
М.Бадарчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч допинг хэрэглээгүйдээ одоо ч итгэлтэй байгаа
М.Бадарч арслангийн өмгөөлөгчийн зүгээс "Допинг хэрэглэсэн үү үгүй юу гэдэг дээр М.Бадарч одоо ч итгэлтэй байгаа. Улсын наадмын түрүү бөхийн тоонд яригдаж байгаа хүн хэзээ ч допинг өөрөө авч хэрэглэхгүй. Хэрэглэхгүй гэдэг байр суурь анхнаасаа байсан. Хэрэглээгүй гэдэг байр суурь ч анхнаасаа байна. Өнөөдөр ч хурал дээр тэр байр сууриа илэрхийлсэн. Гэрчийн хувьд юу гэсэн гэхээр. Нийгэмд бухимдалтай зүйл үүсээд байна. Тийм учраас би иргэний үүргээ биелүүлээд хамт бэлтгэл хийдэг хүн нь миний хэрэглэж байсан эмийн сав дотор адилхан эм/метанолин/ байсан. Тэрийгээ панангинтай андуураад өгсөн гэдэг тайлбарыг гэрч нь сая хэллээ. Гэрчийн мэдүүлэг бол би тэрийг нь аваад хэрэглэчихсэн юм байна гэдэг үг биш. Манай үйлчлүүлэгч анхнаасаа ийм байр суурьтай байгаа. Би огт хэрэглээгүй. Хэрвээ арбитр ийм шийдвэр гаргавал дараагийн шатанд давж заалдаад эцсийг нь үзнэ гэсэн ийм л байр суурьтай байгаа." гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.
Г.Батзаяа: М.Бадарчаас илэрсэн шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа.
Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа: "Эхний шинжилгээгээр илэрсэн бодис буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас 2023 онд хориглосон бодист орсон буюу тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис илэрсэн. Энэхүү бодисыг синтетик аргаар гаргаж авдаг бодис бөгөөд Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эмчилгээнд хэрэглэгддэггүй хориотой бодис байгаа. М.Бадарчаас илэрсэн шинжилгээний хариу хүчин төгөлдөр байгаа. Шинжилгээний хариунд илэрхий гаж нөлөө үзүүлэх эсвэл үр дүнд нь нөлөөлөх хэмжээний допингийн дүрмийн зөрчил байхгүй байна гэж комисс үзсэн.
Энэ бодис илэрснийг тамирчин өөрөө хүлээн зөвшөөрөөгүй тул дахин Б сорьц өгсөн. Б сорьцын хариунд дахин энэ бодис байна гэдэг нь батлагдсан. Тамирчин өөрийн сорьцоос илэрсэн аливаа хориглосон бодист өөрөө хариуцлага хүлээнэ. М.Бадарчийн шинжилгээнээс хориотой бодис илэрсэн нь зөвшөөрөгдсөн замаар биед орсноо өөрөө нотолж чадаагүй. Өөрөө нотолж чадаагүй учраас дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2,1-т заасан зөрчил мөн гэж өмнө нь тогтоосныг энэ шийдвэртээ эцэслэж баталгаажуулж байна.
Тэгэхээр хориотой бодисоо тухайн тамирчин маань өмнө нь дөрвөн удаа допингийн эсрэг хяналтад орж шинжилгээ өгсөн гэдгээ өөрийн тайлбараараа хэлсэн. Энэ хүн анх удаа допингийн хяналтад орж шинжилгээ өгөөгүй. Тав дахь удаагаа өгсөн үйлдэл дээр лабораторийн дээжээс илэрсэн. Энэхүү зөрчлүүд нь шинжилгээний эцсийн үр дүнд нөлөөлөхүйц биш байна. Дээж цуглуулах үе шат бүхэлдээ зөрчилдөөгүй гэж үзнэ. Ийм учраас М.Бадарчийн 7095868 дугаартай шинжилгээний хариуг хууль ёсны гэж үзнэ. Сүүлд ирсэн гэрч гэж өөрийгөө тодорхойлж ирсэн иргэний мэдүүлгээр асуулт хариулт явагдсан. Гэрч бодит нөхцөл байдлыг тогтоох, М.Бадарчид хориотой бодис хэрэглүүлсэн эсэхээ тогтоох зорилгоор мэдүүлэг өгч холбогдох баримтуудыг ирүүлсэн боловч үүнийг бүрэлдэхүүн тогтоогдохгүй байна гэж үзсэн." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.175
Архангайхаан энэ тэнэгийгээ татаж аваачээ зөвлөх хүн алга уу? эсвэл 800 сая гээд эсвэл панангин гээд энэ чинь архи уучихсан байгаа юм уу? нутгийн нэрийг бохирдсон дотоож болгоод хаячлаа.Цолоо хураалгаад засуул болоочээ өмнөөс чинь ичиж байна мангар хараа
Хариулах66.181.177.214
Бадарчийн ийм муйхар мунхаг хөлдүү эр гэж даан ч бодсонгүй явжээ
Хариулах103.212.118.47
Итгэл алдалаа даа Бадарч минь чи бусадийгаа хорлон байж цол алдар нэр хөрөнгө олж авлаа одоо буцааж өг тэр байр машинаа юүкэв
Хариулах