Энэ амралтын өдрүүдээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамд холбогдох мэдээлэл цахим орчинд анхаарал татав. Тодруулбал, түүнийг Улсын арслан Б.Орхонбаяртай хамт буй нь дүрсжиж үлдсэн гэх агуулгаар тайлбарласан нэгэн бичлэг түгсэн юм.
Бичлэгт царай нь харагдахгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч байна.
Харин бичлэгийг Google Lens ашиглан, анхдагч эх сурвалжаар магадалж үзвэл 2016 онд гадаадын хэвлэлүүдэд мэдээлэгдэж байсан, Боливи улсын Засгийн газрын ажилтан асан эмэгтэйд холбогдож байна.
Тухайлбал, бичлэг анх 2016 онд Mirror болон Daily Mail хэвлэлд дэлгэгдсэн. Үүндээ "Боливийн ЗГ-ын ажилтан байсан эмэгтэй системийн инженер эртэй дотно харилцаа үүсгэж буй нь камерын бичлэгт үлджээ" гэж мэдээлэгдсэн аж.
Анхдагч эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ магадлах боломжтой.
Харин үүнийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Улсын арслан Б.Орхонбаяр гэж тайлбарлан цахим орчинд түгээсэн нь илт худал мэдээ болж байна.
УИХ-ын сонгууль дөхөж буй эдгээр өдрүүдэд бусдын нэр хүндэд халдах, худал мэдээлэл тараах үйлдэл ихэсдэг. Иймд сонгогчдын боловсрол, мэдээлэлд хэрсүү хандах боломжийг дэмжих хүрээнд дээрх бичлэгийг ийнхүү магадаллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.175
Болиорой таанууд ингээд байж болохгүй хөөрхий Укана ганц удаа л Заяабаатартай галыхаа өрөөнд босоогоороо үзсэн өөр юм бол байхгүй шүү нэгийгээ ингэхээ боль тэр минь эх хүн төрийн түшээ хүн таануудыг бодвол тэгээд ч хэнтэйгээ сексдэх нь тухайн хүний эрх сонирхол гэж бодож байна.Залуу арслан Орхонбаярыг маш олон шулмаснууд отож байгаа битгий тэд нартай юу яагаараЙ АРСЛААН санууллаа шүү
Хариулах