Парисын олимп үзэх эхний хоёр харилцагч батламжаа гардан авлаа

Х.Есү
2024/05/13

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 33 дахь удаагийн зуны олимпын наадам үзэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аяныг 2024.04.01-2024.05.31-ний өдрийг дуустал зарласан билээ. Тэгвэл тус аяны эхний тохирлын эзэд тодорч, “Парис-2024” зуны олимпын наадам үзэх эрхийн батламжаа өнөөдөр гардан авлаа.

Тодруулбал, 2024.04.01-2024.04.30-ны өдрийг хүртэлх хугацаанд аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоос лхагва гарагт ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар хоёр харилцагчийг шууд дамжуулан тодруулсан юм.

  • Ц***М НАРАНТУЯА, 9915****

  • Г*******Р САРАНГУА, 9566****

2-р ээлжийн тохирол 2024.05.01-2024.05.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 2 хүнийг 2024 оны 6-р сарын 7-ны өдөр мөн шууд дамжуулан тодруулна. 

Харилцагч та урамшуулалт аянд оролцохыг хүсвэл ХААН Банкны ПОС төхөөрөмж болон Digi POS аппликэйшнд VISA картаа уншуулахад л хангалттай. Ингэхдээ 300,000₮ тутамд болон олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд нэг тохирлын эрх авч энэхүү урамшуулалд оролцох боломжтой юм.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна