Малын сэг зэм устгалт 84 хувьтай үргэлжилж байна

Zuv.mn
2024/05/13

Өнгөрсөн өвлийн зуднаар улсын хэмжээнд нийт 7.4 сая толгой мал хоргодож, малын с эг зэм их хэмжээгээр үүссэн билээ. Тэгвэл Засгийн газар, УОК, ОБЕГ-аа зохион байгуулж буй малын сэг зэм устгах ажил улсын хэмжээнд 84 хувьтай үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг ОБЕГ-аас өглөө.  

Дашрамд, сэг зэм устгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж буйтай холбоотойгоор ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

Тодруулбал, ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/,  250 ширхэг автомакс /автомат шүршигч/, долоон мянган ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгснийг орон нутагт хуваарилахаар болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна