Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Х.Есү
2024/05/15

Өчигдөр шөнө Ховд аймагт таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ.

Тодруулбал, 

Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т/Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.15-ны өдрийн 00:15 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан. 

Уг гал түймэрт А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.208
    2024/05/15

    МОНГОЛЧУУД НЭГ НЭГЭЭРЭЭ ҮХЭЭД ДУУСАХНЭЭ

    Хариулах