Нүүрс тээвэрлэж явсан зүтгүүрийн бүхээг шатаж байсныг унтраажээ.
Тодруулбал Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум Ганзам багийн ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход 100 тн нүүрс тээвэрлэж явсан иргэн М-ийн “Shaanxi SX42564T324” зүтгүүрийн бүхээг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна