Шүүх Р.Базарыг нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглоод суллажээ

Zuv.mn
2024/05/17

Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн, яллагдагч Р.Базарыг цагдан хорих хүсэлтийг Шүүх хянаж үзээд м”Хорих шаардлагагүй” гэж шийдвэрлэжээ.

Р.Базар нь мөрийтэй тоглоомд тоглож их хэмжээний мөнгийг нь алдсан иргэнийг дарамталсан хэргээр баригдсан бөгөөд Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хойшлуулшгүйгээр таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасныг Шүүхээс зөвшөөрсний дагуу баривчилсан байсан бөгөөд уржигдар буюу энэ сарын 15-ны өдөр суллаад байжээ.

 Нийслэлийн Прокурорын газраас өчигдөр Р.Базарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэж...” болзошгүй үндэслэлээр дахин цагдан хорих хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн ч ийнхүү татгалзжээ.

Түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг нь хориглосон байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.204
    2024/05/20

    Мөнгөтэй хүнд бол монголын хууль бөхийнө шүү энэ хээлтүүлэгч дарсан хүүхэн болгоноо бөмбөг залгиулдаг гар шүү олон охидуудын амьдралыг үрж рамыг нь хэмхчсэн гар даа.Одоо бид ч юунд ч итгэхэд бэрх болчихлоо барилаа хорилоо л гэнэ гаргалаа л гэнэ шоронжсон монголын шорон төр бысда

    Хариулах