Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө.
Манай улсад явагддаг олон улсын хамтарсан “Хааны эрэлд” сургууль, хоёр улсын хамтарсан энхийг сахиулах ажиллагааны “Энхийг сахиулах элч”, гамшгийн үеийн авран туслах ажиллагааны “Талын манлайлагч”, терроризмын эсрэг тусгай томилолтын хүчний “Анчин бүргэд” сургуулиудын үргэлжлэл болсон “Талын түнш-2024” хээрийн сургуулийн нэгдсэн буудлага, хаалтын ёслолын ажиллагааг өнөөдөр (2024.05.19) зохион байгуулав.
Энэхүү сургуулийн нэгдсэн буудлага болон хаалтын ёслолын ажиллагаанд Монгол Улсын талаас УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хурандаа М.Ганбат нарын албаныхан, БНХАУ-ын талаас дэслэгч генерал Ши Жэн лү, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэн Мин Жүан, хошууч генерал Вү Кэ Ли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе ахлах хурандаа Бао Юу Хай нарын албаныхан оролцов.
Ёслолын ажиллагааны эхэнд “Талын түнш-2024” хээрийн сургуулийн Монгол талын удирдагч хурандаа Ц.Буяндэлгэр, БНХАУ-ын талын удирдагч хошууч генерал Ван Зи Чиан нарын илтгэлээр эхлүүлж, үргэлжлүүлэн хоёр талын хүндэт зочид энэхүү сургуулийн онцлог, ач холбогдол, үр дүнгийн талаар үг хэлэв.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан “Талын түнш-2024” хээрийн сургууль нь цэрэг-техникийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн дипломат ажиллагаанд түлхэц боллоо” хэмээн онцолсон юм.
Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, цэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, талуудын харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлогын мөн чанар, түүний илэрхийллийг бүс нутаг, олон улсын тавцанд бататгаж, Монгол, Хятадын найрамдалт харилцааг гүнзгийрүүлсэн бодит алхам болж, түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээж байна” гэж тодотголоо. Тэр бээр цааш нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь “Цэрэг-техникийн хамтын ажиллагаа”-ны түвшинд хүрч, цэргийн дээд, өндөр хэмжээний айлчлалууд, Зэвсэгт хүчний алба хаагчдыг суралцуулах, цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх, урлаг, спорт, эмнэлэг, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын цэргийн хамтарсан сургууль, дадлагуудыг зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээнд тасралтгүй явагдаж байгааг дурдлаа. Тэрчлэн энэхүү сургуулийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн дэлхий дахинаа санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Найрамдлын төгөл”-ийг байгуулж, манай орны говийн элсний нүүдэл, цөлжилтийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулсан БНХАУ-ын цэргийн алба хаагчдад талархал дэвшүүллээ.
БНХАУ-ын хүндэт зочдоос дэслэгч генерал Ши Жэн Лү иж бүрэн стратегийн түншлэл болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн суурь зарчимтай нягт уялдсан “Талын түнш-2024” хээрийн сургууль нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, бие биеэсээ суралцахад чиглэсэн түүхэн цаг хугацаа энэ өдрүүдэд тохиосныг онцлон тэмдэглэж, уламжлалт сургуулийг өргөн хүрээнд үр дүнтэй хамтран зохион байгуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний талд талархал илэрхийллээ.
Уг хаалтын ёслолын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцсон хоёр орны цэргийн алба хаагчдад Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шагналыг гардуулж, дурсгалын зураг татуулав.
Мөн энэ өдөр Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг хээрийн байрлалд үзүүлж, монгол цэргийн өнө эртний дайчин уламжлал, өнөө цагийн энхийг сахиулах үйлсийг урлагаар дамжуулан сургуульд оролцогч дайчин нөхдөдөө сурталчлав.
Энэ үеэр БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн цэргийн алба хаагчдын зүгээс үндэсний соёл урлаг, цэргийн жавхааг илэрхийлсэн тоглолтуудаар бэлэг барьсан тухай мэдээг "Талын түнш-2024" хээрийн сургуулийн Хэвлэл мэдээллийн бүлгээс ирүүллээ.
Гэрэл зургийг ахмад Г.ЦЭРЭННАДМИД
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.34
Дотоодын урвагч нарын хорлон сүйтгэх үйл ажиллагаа болоод өнгөрчээ пзда
Хариулах104.151.48.42
Хятадын армийг нутагтаа оруулж ирээд л нэг л ёозгүй зүйл болоод бна уу болох гжэд бна уу
Хариулах