НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Х.Есү
2024/05/20

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу 2024 оны тавдугаар сарын 22-ны 13:00 цагт и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

2024 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны урамшуулалд: 

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
  • 4 орон таарвал /40,000-100,000/
  • 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
  • 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
  • 7 орон таарвал /500,000- 10 сая/
  • 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг болоод байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна