“Парис 2024” олимпийн 3х3 сагсанбөмбөгийн төрөлд эрх олгох сүүлийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож ялагдал хүлээсэн.
Энэхүү асуудалтай холбогдуулан Монголын Сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ.
Г.Батцэнгэл: "Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчиддаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпийн эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсанбөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно. МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана.
Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа. Монгол Улс үүрд мандан бадраг" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.53
odoo bolnoo , neg bieiig heden ch alban tushaaldhuvaah ym , neg l ajilaa sn hiildee !
Хариулах