Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Х.Есү
2024/05/22

Тайландын Хаант Улсын Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажлын айлчлал хийж байна. Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон тэргүүтэй айлчлалын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд орон нутаг хоорондын харилцаа чухал үүрэгтэй болохыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан онцоллоо. Тиймээс Нийслэлийн ИТХ болон Бангкок хотын ИТХ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалыг хадгалж, өргөжүүлэх ач холбогдолтой айлчлалыг Улаанбаатарт хийж байгаад баяртай байгааг илэрхийлсэн юм. Цаашид хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, Тайландын сайн туршлагаас нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах, Монголд зочлох жилийн хүрээнд Тайландын олон иргэн манай оронд зочлохыг урив. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өдрүүдийг Бангкок хотноо зохион байгуулахаар нийслэлийн удирдлагууд төлөвлөж байгааг дурдлаа.  

Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгч Жирасек Ваттанамонгкон “Улаанбаатар, Бангкок хотын ИТХ хоорондын харилцаа 25 жилийн түүхтэй. Бид өв соёл, шинжлэх ухаан, техник технологи, менежментийн чиглэлээр хамтын ажиллагаатай. Тайланд хүмүүс Алтайн нуруугаас нүүсэн гэж өөрсдийгөө үздэг. Тиймээс угсаа гарал нэгтэй хүмүүс ч гэж хэлж болно. Хоёр хот нь харилцан ашигтай сайн шийдэл, бүхий л давуу талаараа хамтран ажиллах бүрэн боломжтой” гэдгийг онцоллоо.

Улаанбаатарт хийж буй Тайландын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв, Ус сувгийн удирдах газартай танилцана. Мөн нийслэлийн боловсролын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай сэдэвт хоёр талын уулзалтыг хийхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих юм.  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Энхтуяа, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба нар байлцлаа. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Сүүлд нэмэгдсэн

  • Бангкок Хотын ИТХ-Ын Төлөөлөгчдийг Хүлээн Авч Уулзлаа 2024/05/22 12:03
  • МЭНДЧИЛГЭЭ  2024/05/17 09:54
  • Нийслэлийн ИТХ, Пусан Хотын ИТХ Хооронд Найрамдалт, Хамтын Ажиллагааны Санамж Бичгийг Байгууллаа 2024/05/08 10:55
  • Нутгийн Удирдлагын Төлөөллийн Байгууллагын Хороодын Хамтарсан Хурал Боллоо 2024/05/06 15:27
  • Нийслэлийн ИТХ-Ын Төлөөлөгчийн 45 Мандатад Сонгуулийн 12 Тойрог Байгуулна 2024/04/30 09:07
  • Эмээлт Эко Аж Үйлдвэрийн Парк ТЭЗҮ-Г Баталлаа 2024/04/29 18:32
  • Нийслэл Гадаад Болон Дотоод Үнэт Цаас Гаргахыг НИТХ Дэмжлээ 2024/04/29 17:25
  • Австрийн Вена Мужийн ИТХ-Ын Дарга Эрнст Воллерыг Хүлээн Авч Уулзлаа 2024/04/29 10:42
  • “НИЙСЛЭЛ, БАРУУН БҮСИЙН ИТХ”-ЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 2024/04/26 09:40


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна