ЭРДЭНЭТ: Усан сангийн далангийн мөргөцгөөс ус шүүрч хоёр айл усанд автжээ

Х.Есү
2024/05/24

Орхон аймаг, Баян-Өндөр сум Говил багийн Булагт хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч айл өрхүүдийн хашаа руу орсон гэсэн дуудлагыг тавдугаар сарын 23-ны өдрийн 20:45 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан  Гал түймэр унтраах, аврах 56, 58 дугаар анги,  Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллаж иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан байсныг усны урсцын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган автозамын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллажээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч ажиллаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.34
    21 цагийн өмнө

    Баялгийн хараал гэж энэ тэнэгүүдээ аймаар юм өшөө ч болно нэг хэсэг цагаан тоосжилт гээд улиад байсан тэр химийн хортой ус жинхэнэ гай авчранаа яанаа одоо эндээс их хуралд нэр дэвшсэн сураггүй ацнууд жаргаана торгонд бөмбөрүүлнэ тосоор гулгиулж нэг шөнийн дотор 5 удаа дур тавихаас ч илүүтэйгээр жаргаана гээд очно тэдэнд сайн хэлээрэй тэд ч юу ч шийдэхгүй дээ та нарын хулхидана фэнгшүг та нар гаргасан яалаа мөнгөөр өлсөөд тэнэгтэж өгсийшт одоо энэ сонгууль дахин 4 жил өлсөх үү? өөх огтлох уу? гэдгийг шийдэх хариуцлагатай сонгууль шүү Эрдэнэт үйлдвэрээс Орхон аймгийн иргэн бүр сар бүр 10000 доллар авьяа гэж хэлээрэй энэ боломжтой шүү хулгайч баяжиж иргэд өлсдөг энэ нийгмийг өөрчлөх сонгууль гэдгийг санаарай

    Хариулах