Өчигдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Адилбиш Гунаажавын гэх иргэний цахим хуудсанд "Гахай дархан эрхгүй" гэх тайлбартай цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн бичлэг нийтлэгджээ.
Уг асуудлаар цагдаагийн ерөнхий газраас тодруулга гаргажээ.
ЦЕГ "Тус "3406 УБА" улсын дугаартай "Nissan Patrol" маркийн албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 08 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн "Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно.
Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.241
Ууландаа зүгээр л алхана биз дээ юуг нь ч мэдээгүй байж зураг авч тавьж байх ямар хэрэгтэй юм бол
Хариулах