Өнгөрсөн амралтын өдрөөр нэгэн иргэн "Шарк танк" нэвтрүүлгийн хөтлөгч, Соёлын сайд Ч.Номингийн зөвлөх Ж.Эрдэнэбаяр машинд нь ойрхон байлаа. Лаазаа хол аваач хэмээн уурлаж, машинд нь халдаж, эвдсэн талаар нийтэлсэн.
Улмаар иргэд, олон нийт түүний энэхүү ёс зүйгүй үйлдэлд бухимдан ихээхэн шүүмжлээд байсан юм. Тэгвэл Ж.Эрдэнэжаргал уг асуудалдаа тайлбар хийжээ.
Тэрбээр "Сайн байцгаана уу. Хоёр хүний үл ойлголцол нь олон нийтийн сүлжээнд цацагдаж их, бага хэмжээгээр та бүхнийг бухимдуулсандаа хүлцэл өчье.
Бид 2 уулзаж ярилцаад харилцан буруугаар ойлгосноо хүлээн зөвшөөрч, эв зүйгээ ололцсон. Залуу улсууд цаашдаа хэн хэн нь нийгэмд чиглэсэн ажлуудаараа хамтарч ажиллах талаар ч ярилцаад саллаа. Тэр өдөр би нялх хүүхдээ салхилуулахаар гарсан. Хүүхдээ дагуулаад бусдын биед халдаж, машин тэрэг эвдэлж, айлган сүрдүүлсэн зүйл огт болоогүй. Хамгийн чухал нь хэн нэгнийг огт дорд үзээгүй гэдгийг маш хариуцлагатай хэлье.
Хоёр хүний үл ойлголцлыг дэвэргэж, хүн боож унагадаг, бусдад буу тулгасан гэх мэтээр бичиж, асуудлыг улстөржүүлж гүтгэн харлуулахыг оролдож байгаад туйлын харамсаж байна.
Аливаа зүйл үргэлж хоёр талтай байдгийг санаж, та бүхэн авч байгаа мэдээллээ нягталж байхыг хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна