Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг барьж авчирлаа

Х.Батсайхан
2024/05/28

2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан Н. гэгчийг барьж, Монголд авчиржээ.  

Дээрх этгээд нь Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан аж. Түүнийг өнөөдөр (2024.05.28) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

“Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан ба түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.173
    2024/05/29

    Сайханбилигийг чадахгүй байна уу? Авч ирэх сонирхол алга уу?

    Хариулах