“Манчестер Юнайтед“-ын шүтэн бишрэгч Б.Очирваань жилийн өмнө шүтдэг багийнхаа цэнгэлдэхэд дугуйтай хүрэхээр шийдэн аялалаа эхлүүлсэн.
Тэрбээр саяхан мөрөөдөлдөө хүрч Олд Траффорд цэнгэлдэхэд хүрч, түүний хүч хөдөлмөрийг олон улс гайхан биширч байв.
Тэгвэл түүний бас нэгэн мөрөөдөл Олд Траффордын талбайд хөлбөмбөг тоглох байсан. Түүний энэхүү мөрөөдөл биелэлээ олохоор боллоо.
Энэ талаар тэрбээр "Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мэссэж байв.
- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
- Тиймээ би маш их хүсэж байна!
- Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо.
Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ ээ" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна