Гол усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгджээ.
Тавдугаар сарын 29-ний байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн бол Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна