"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн захирал Г.Дугаржав, хэлтсийн дарга н.Батбаяр нарыг нэг сар цагдан хорилоо

Zuv.mn
2024/05/30

АТГ-аас өчигдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Г.Дугаржавыг 48 цагийн хугацаатайгаар саатуулсан гэсэн мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг нэг сарын хугацаатай баривчлахыг зөвшөөрч шийдвэрлэжээ. 

Түүнтэй хамт тус үйлдвэрийн хэлтсийн дарга н.Батбаяр мөн цагдан хоригдсон байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.