Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Хармай багийн “Бярангийн-Эх” гэдэг газар өнөөдөр 00:47:51 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ мэдээллийг 00:57 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас тодруулахад орон нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна