Ойрын хоногуудад баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Улсын Онцгой Комиссоос анхаарууллаа.
2024 оны 6-р сарын 3-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12...+14 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +20...+22 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
2024 оны 6-р сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:
Салхи:
Агаарын температур:
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна