Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн өдрүүдэд автомашинтайгаа голын усанд суусан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Тухайлбал өчигдөр /2024.06.04/ Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Дипломат хотхоны хойно голд машин суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага 20:52 цагт ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн очиж иргэдийг голоос гаргаж аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Мэргэжлийн байгууллагаас ихэнх гол, нуурын усны түвшин нэмэгдэж байгааг мэдээллэсэн. Ийм иргэд та бүхэн үер усны аюулаас болгоомжилж баталгаатай зам, гүүрээр зорчихыг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна