Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт энэ сарын 3-наас өөрчлөлт орж, 07:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлийн үйлчилгээг 05:20-05:40 цагт эхлүүлхээр болжээ. Тодруулбал,
- М:1 “5 шар-Офицеруулын ордон”
- М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”
- М:3 “Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай”
- Ч:79 “Монгол хьюндай киа компани-Яармагийн 1-р буудал”
- Ч:80 “ХӨСҮТ-Яармагийн 1-р буудал”
- Ч:81 “3,4-р хороолол Яармагийн 1-р буудал” чиглэлүүдийн үйлчилгээг 05:40 цагаас эхлүүлсэн.
Мөн иргэд зорчигчдын санал, хүсэлтийг үндэслэн өнөөдрөөс /2024.06.05/ дахин доорх 30 чиглэлийн үйлчилгээг 05:20-05:40 цагт эхлүүлж байна. Үүнд:
- Х:1 “Санзайн эцэс-Их тамир-Зунжин худалдааны төв – 7 буудал”
- Х:2 “Шарга морьт – Зунжин худалдааны төв-7 буудал “
- Х:3 “Городок – Налайх”
- Х:4 “Тэрэлж – Офицеруудын ордон”
- Х:5 “Налайх – Офицеруудын ордон”
- Х:6 “Өлзийт хороолол – Яармагийн 3-р буудал”, Х:7 “Туул тосгон – Биокомбинат- Яармагийн 3-р буудал”
- Х:8 “Найрамдал зуслан – 5 шар”
- Х:9 “Био комбинат – Яармагийн 3-р буудал”
- Х:10 “Эмээлт /хурган/ – 5 шар”
- Х:11 “Хүй 7 худаг – Эмээлт /хурган/ – 5 шар”
- Х:12 “Хонхор – Офицеруудын ордон”
- Х:13 “Хонхор – Офицеруудын ордон”
- Х:14 “Баруун туруу – 5 шар”
- Х:15 “Жаргалант тосгон /Партизан/ – 5 шар“
- Х:16 “Налайх-Нарлагийн зам-Нарангийн эцсийн зогсоол”
- Х:21 “Ногоон толгойн эцэс-5 шар”
- М:5 “10-р хороолол – Нарны зам – Ботаник”
- М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ зуун айл-Монгол тэмүүлэл сургууль”
- Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
- Ч:23 "Чингэлтэй /Зүрх уул/ – Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв"
- Ч:26 "Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб"
- Ч:31 "Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз"
- Ч:32б "Офицеруудын ордон-Баянмонгол хороолол-ТЭЦ-3"
- Ч:33 "Шадивлан – 7 буудал – Сансарын тойрог",
- Ч:41″Баруунсалаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”
- Ч:43 "Баянхошуу – Ард кино театр – Бөмбөгөр худалдааны төв"
- Ч:62 "Алтан овоо 48-р гудамж /СХД 26-р хороо/-Саппоро-10-р хороолол" /дунд овор/
- Ч:67Z "Морин 11- Нисэх" /дунд овор/
- Ч:70 “ТЭЦ3-Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр” чиглэл багтаж байна.
202.9.40.24
Нэг мөсөн бүх чиглэлийг дээрхи хувиараар явуулбал яасан юм бэ? Нэг сая 600 мянган хүн амтай хот шүү дээ....
Хариулах