Ачааны машин мөргөлдөж 52 настай эрэгтэй нас баржээ

Х.Есү
2024/06/06

Өмнөговь аймаг, Ханбогд сум Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 400 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Ачааны 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 12:05 цагт хүлээн авчээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр, “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөж, жолооч /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.13
    2024/06/06

    Teriin buruu end baihgui bolov uu gej bodoj baina Tsever huvi humuusiin...

    Хариулах
  • 66.181.161.249
    2024/06/06

    Гүй ээ энэ одоо автын ослоор цөөхөн монголчууд үхээд дууслаа Орос Укрианы дайн цаашаа боллоо шүү

    Хариулах