ЦЕГ: Нийт 21 хүний хар тамхины хэргээр шалгаж байна. Гурван хүнийг цагдан хорьсон

Х.Есү
2024/06/06

Хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг баривчлан саатуулсан асуудлаар ЦЕГ-аас  мэдээлэл хийлээ. 

ЦЕГ: Өмнөговь аймгийн хилийн боомтоор БНХАУ-аас синтетик төрлийн  мансууруулах бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж өөрсдөө хэрэглэдэг, худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг  хэрэгт холбогдуулан шалгаж байна. 

Дархан-Уул аймагт мөн мансууруулах бодисыг эмнэлгийн байгууллагын ажилтан оролцон бусдад дамжуулдаг, Улаанбаатар оруулж ирж худалдан борлуулдаг бүлэг 5 хүнийг шалгаж байна. 

Уран бүтээлч олны танил хүмүүс мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй таван хүнийг шалгаж байна. Зургаадугаар сарын  4-6-ны өдрүүдэд нийт 19 хүнийг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Гурван хүнийг цагдан хорьсон. Бусад хүмүүс гадуур шалгагдаж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.240.53
    2024/06/06

    дорвитой арга хэмжээ авахгүй бол цөөхөн монголчууд хар тамхианд шивлээ шүү

    Хариулах