Хойд солонгос Өмнөд Солонгос руу хог ачсан хийн бөмбөлгүүд илгээжээ

Х.Есү
2024/06/07

Өнгөрсөн тавдугаар сард Хойд Солонгосын Пхеньянаас өмнөд хөрш рүүгээ 15 тонн шороо, пластик болон цаасан хог хаягдал ачсан нийт 3500 хийн бөмбөлгийг хөөргөжээ.

 Хойд солонгосыг эсэргүүцэгч бүлгэмүүдийн олон жилийн турш хойд рүү илгээсэн хоол хүнс, эм тариа, радио, суртал ухуулгын хуудас, Өмнөд Солонгосын мэдээ зэрэг Хойд солонгост хориглосон зүйлсийг ачсан хийн бөмбөлгүүдийн хариу нь энэ аж.

 Эдгээр хог ачсан бөмбөлгүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн Өмнөд Солонгост бууж эхэлсэн ба үүнээс болж зарим нислэгүүд түр сааталт орж, эрх баригчид оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Даваа гарагийн байдлаар Өмнөд Солонгосын арми 1000 орчим хогтой бөмбөлөг олжээ.

 Пүрэв гарагийн өглөө үүрээр "Чөлөөт Хойд Солонгосын төлөө тэмцэгчид" хэмээх бүлгэм Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг буруушаасан 200,000 ухуулах хуудас, Өмнөд Солонгосын дууны клип, телевизийн нэвтрүүлгүүдийг багтаасан 5,000 USB  2,000 ширхэг нэг долларын дэвсгэрт тээвэрлэсэн хийн бөмбөлгүүд хариу болгон хөөргөсөн байна.

Б.Төгөлдөр




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна