Налайх дүүргийн 6 дугаар хороо хиймэл нуурын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /2024.06.09/ 13:50 цагт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очход, иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:06 цагт нуурын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.225
Оюуны Ундраагийн төрийн төлөөлөгч Самарсайхан ийнхүү хүүхдийн амиар мандал өргөн сонгуулиа эхэллээ ямар муу ёрын юм
Хариулах