Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.06.03-аас 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд) хүүхдийн эрхийг зөрчсөн 69 иргэнд 20'700'000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 138 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Мөн цагдаагийн байгууллагаас зөрчлийн шинжтэй 61’941 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 61’977 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Эдгээр шийдвэрлэсэн гэмт хэргүүдийн 91,8 хувийг замын хөдөлгөөний зөрчил, 3,6 хувийг олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах гэмт хэрэг эзэлж байна.
Б.Төгөлдөр
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна