1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг ойн газарт хүлээлгэн өглөө

Х.Есү
2024/06/11

“Оюу толгой” компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мод үржүүлгийн газруудыг дэмжих, хүчин чадлыг сайжруулахыг зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг (ЗГХА) Ойн газарт хүлээлгэн өгч байна.

Тодруулбал, трактор, хошуут анжис, роторт сийрүүлэгч, тарьц ухагч, моторт нүх ухагч, чиргүүл, бортогонд хөрс савлагч, моторт үрлэгч бүхий нийт 10 багцийг хандивлахаар төлөвлөж, өнөөдөр 6 багц буюу нийт 48 ш тоног төхөөрөмжийг нь хүлээлгэн өгч байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдээс онцолбол, сул зогсолтгүй, ямар ч хүнд нөхцөлд үр бүтээлтэй ажилладаг Lovol 1054D загварын трактор нь 105 морины хүчтэй, зүүн Европ руу нийлүүлдэг бөгөөд мод үржүүлэг, ойн аж ахуйн зориулалтаархөрс хагалах, боловсруулах, үрлэх, модны тарьц, суулгацыг хураах болон тээвэрлэхзэрэг зориулалтаар ашиглана.Мөн Бортогонд хөрс савлагч нь гар ажиллагааг 90 гаруй хувь хөнгөлж, үрсэлгээний хөрсийг минутад 15-20 бортогонд суулгадаг дэвшилтэт шийдэл аж.Харин хошуут анжис нь газар хагалах төхөөрөмж бөгөөд 1LY-435 загварын 8 иртэй 2023 онд үйлдвэрлэгдсэн анжис байна. Энэ анжисны хувьд технологи шингэсэн хамгийн сүүлийн үеийн загвар бөгөөд гол онцлог нь 2 талдаа хагалж, тракторын явах замыг 2 дахин багасгаж өгдөг байна.

"Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нар Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааныхаа хүрээнд Ажлын даалгавар II баримт бичигт гарын үсэг зурлаа

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон “Оюу толгой” ХХК нарын хооронд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ”-ний дагуу Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) шинэчлэх, тодотгол боловсруулах хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү болон “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар Ажлын даалгавар II баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг баримт бичгийг үзэглэх арга хэмжээний үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, “Хэрлэн-Тооно төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, тодотгол боловсруулах та хамтын ажиллагаа нь амьд бүхний эх булаг болсон усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд маш чухал ач холбогдолтой  ажил болж байна” хэмээн талархал илэрхийллээ. “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Энэхүү баримт бичгийг баталгаажуулах ажил нь “Оюу толгой” компанийн урт хугацааны стратегийн Хөрст дэлхий, Хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэлүүдийн зорилготой нийцэж байгаа бөгөөд “Хэрлэн Тооно” төслийг хэрэгжүүлэх суурийг бий болгох чухал ач холбогдолтой. ТЭЗҮ-ийг сайтар боловсруулах, алдаа мадаггүй хийхийн тулд талуудын хамтын ажиллагаа чухал” хэмээн онцолсон юм.

“Оюу толгой” компани нь үндэсний хэмжээний усны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх зорилгынхоо хүрээнд гол түншлэгч болох Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай хамтран “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг тодотгох төслийг санхүүжилтэд гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон. Энэхүү ТЭЗҮ-г тодотгох ажлыг хийснээр тус төслийн хэрэгжих боломж, эдийн засаг болон байгаль орчинд нөлөөлөх нөлөөлийг тодорхойлох, цаашид санхүүжилт авахад шаардагдах хамгийн чухал суурь судалгаа бий болно. Уг төслийн ТЭЗҮ-ийг анх 10 жилийн өмнө буюу 2014 онд хийж байжээ. Харин хөрөнгө оруулалт, барилгын ажлыг эхлүүлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд ТЭЗҮ-ийг шинэчилсэн байх шаардлагатай тул "Оюу толгой" компани уг ажилд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх болсон юм. Энэ удаагийн Ажлын даалгавар II баримт бичгийг баталгаажуулснаар уг төслийн хэрэгжилт нэг алхмаар урагшиллаа.    

Оюу mолгойн уурхайн хойд хаалганаас Тавантолгойн нүүрс тээврийн зам хүртэлх 12.6 км замын барилга угсралтын шавыг тавилаа   May be an image of 14 people   Хатуу хучилттай энэхүү зам нь Монгол улсын стандартад нийцсэн 2А зэрэглэлийн, чанарын шаардлагад бүрэн нийцсэн бүтээн байгуулалт байх болно. Чанартай байхын зэрэгцээ зорчигчид, мал, амьтанд ээлтэй, аюулгүй бүтээн байгуулалт хийх үүднээс энэхүү замын ус давуулах далан, гарц, гарам зэргийн байршил, бүтцийн талаар орон нутгийн малчид, аймаг, сумын удирдлагатай олон удаагийн уулзалтаар хэлэлцэж, санал бодлыг нь тусгасан. Замын барилга угсралтын ажлыг энэ ондоо багтааж дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Заг инженеринг” ХХК, “ЭСТО” ХХК, “Уужим Од” ХХК нар ажиллана.   “Оюу толгой” компаниас орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр  оруулах зорилтынхоо  хүрээнд дэд бүтэц бүрдүүлэх, өргөжүүлэхэд анхаарч ирсэн. 2016 оноос хойш Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтийн 80 хувь дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан байна. Үүнд, сургууль цэцэрлэг, хүн эмнэлэг, мал эмнэлгийн барилгууд, зам засвар, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт олон ажлуудыг дурдаж болно.     2023 оны Шинэ төгсөгч хөтөлбөрийн хоёрдугаар шат эхэллээ     2023 оны Шинэ төгсөгч хөтөлбөрийн хоёрдугаар шат эхэллээ! Оролцогчид хоёр өдрийн турш багаар ажиллах, шинэлэгээр сэтгэх ур чадваруудаа дээшлүүлсэн юм. Тэд 5 багт хуваагдан, зэсийн үйлдвэрлэл болон бизнесийн сорилтуудыг шийдвэрлэх төслүүдийг ирэх 6 сарын хугацаанд санал болгох даалгавар авлаа. Шинэхэн сорилтод нь амжилт хүсье!  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна