Хөвсгөлд гарсан түймрийг гурав хоногт бүрэн унтраажээ

Zuv.mn
2024/06/12

Энэ сарын 9-ний 20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар ой, хээрийн түймэр гарчээ. Түймрийн талаар Онцгой байдлын байгууллага дараа өдрийнх нь өглөө 08,16 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар  мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулж, өчигдөр 09.40 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 2 га орчим талбай өртөж шатжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.224
    2024/06/12

    ямар үхээрийн тийрэн нь түймэр тавьчихаваа.хайрхан уулын элгэнд түймэр тавьсан новш үеийн үед хараал идэж тонилноо

    Хариулах