Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ....... байранд өсвөр насны охин өөрийгөө боомилж нас баржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн 8-р ангийн сурагч байжээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
ЦЕГ: "Цагдаагийн байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад: Амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй боломжгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.120
энэ сургуульд сурагчдын дарамт дээрэлхэлт их байж магадгүйг цагдаа анхааралдаа аваасай
Хариулах