Өнгөрсөн шөнө Хан-Уулдүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр давхраас нэгэн иргэн унаж амиа алджээ.
Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах хариултыг өглөө.
ЦЕГ: "2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01:30 минутад ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүл мэндийн нэгдлийн хоёр давхрын цонхоор хүн унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 50 настай, эмэгтэй Д нь цонхоор унаж эмчлэгдэх явцдаа нас барсан гэх харамсалтай мэдээлэл байна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна