Хиймэл оюун ухаанаар бүтээсэн анхны дуу мэндэллээ

Zuv.mn
2024/06/14

-“Баянгол Ai” баг энэхүү дууг ердөө нэг цагийн дотор бүтээсэн байна- 
Монголд анх удаа, хиймэл оюун ухаанаар бүтээсэн дуу мэндэллээ. Дууны нэр “Бүрэн Монгол, Бүрэн Ардчилал”. Түлхүүр үгсийг нь өгөөд л үг, аяыг нь хиймэл оюун ухаанаар бүтээлгэж бүрэн хэмжээний дуу зохиосон нь энэ юм. “Бүрэн хэмжээний” гэж тодотгосны учир бол энэ дууны дуучин нь ч мөн хиймэл оюун ухаанд суурилан бүтээсэн Ai Tana болон Ai Andy нар юм.
Ийнхүү 100 хувь хиймэл оюун ухаанаар амилуулсан энэхүү дууг Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч нар санаачлан, “Баянгол Ai” багаар гүйцэтгүүлжээ. “Баянгол Ai” баг энэхүү дууг ердөө нэг цагийн дотор бүтээсэн байна.  
Нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуулийн сурталчилгаандаа орчин үеийн дэвшилтэт, хиймэл оюун ухаанд суурилсан технологийн дэвшлүүдийг ашиглаж буй талаараа, “Технологийн дэвшлийг ашигласнаар Баянгол дүүрэг хурдтайгаар хөгжинө гэдэг итгэлийг иргэдийнхээ зүрх сэтгэлд бий болгохыг зорьсон” хэмээн тайлбарлав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна