"Өргөө" кино театр-И март худалдааны төв чиглэлийн зам засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Zuv.mn
2024/06/16

Баянгол дүүргийн хэмжээнд нийт 125 км хатуу хучилттай авто зам байдгаас 57 хувь буюу 72.1 км авто замыг 2016-2024 оны хооронд шинэчлээд байгаа аж.

10 дугаар хорооллын Далангийн зам, Гэмтлийн эмнэлгийн зам, Мод боловсруулах үйлдвэрийн зам, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгтэй холбогдсон гэр хорооллын зам, “Од” кино театрын, “Модны 2”-ын дунд зам зэрэг нийт 33.1 км автозамын бүтээн байгуулалтыг хийж, шинэчилсэн байна. Үүнээс “Модны 2”-ын замыг 12 метрийн өргөн, 4 эгнээтэй, хоёр талдаа 1.5 метрийн явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр иж бүрэн шинэчилжээ. Мөн дүүргийн 9, 10, 11, 21 дүгээр хорооны гэр хороололд 3.3 км хатуу хучилтай автозамыг шинээр тавьсан байна.
Ингэснээр Баянгол дүүргийнхэн зэргэлдээ Чингэлтэй, Сонгинохайрхантай шороон биш хатуу хучилттай автозамаар шууд холбогдоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хэлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд эхлүүлсэн автозамын бүтээн байгуулалтыг эрчимтэй үргэлжлүүлж, 100 хувь шинэчлэх зорилтын хүрээнд 57 хувийг нь шинэчлээд байгаа.
Дүүргээс сонгогдсон гишүүний хувиар өнгөрсөн 4 жилд 33,1 км авто замын ажлыг улсын төсөвт тусгуулж хийлгэсэн бол 2024 оны улсын төсөвт 22,9 тэр бум төгрөгийг тусгуулж 22 км авто замын ажлыг дүүрэгтээ хийлгэхээр төлөвөсөн нь ч хийгдэж эхэлсэн гэв.
Харин өнөөдөр 3, 4 дүгээр хорооллын голын замын эхний хэсгийн ажил дуусч хөдөлгөөн нээгдсэн байна.
Ташрамд дурдахад энэ сард тус хорооллын 3 том замын ажил эхэлж байгаа аж. Үүнд :
- Хорооллын эцсээс ахуйн үйдчилгээний уулзвар хүртэлх 3,4 р хорооллын голын 1.8 км кам
- Бичлийн зам буюу Хасбаатарын гудамжны 2,2 км авто зам
- Энхбаярын зам буюу Өргөөгийн уулзвараас зурагтын замтай холбогдох 1,6 км авто замууд тусгагджээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.218
    2024/06/16

    СХД т хотын дарга нарын анхааралд оролгүй хаягдсан ОРБИТ-НАЙРАМДАЛЫН их эвдрэлтэй замыг засахгүй үлдээжээ. Мэдээж том дарга нар явдаг зам байсан бол засах байх даа.

    Хариулах