Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Цагаан сүрийн гол" гэх газар гарсан ой, хээрийн гал түймрийг цурманд оруулжээ. Гал гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 15 буюу уржигдар 20.50 цагт онцгой байдлын байгууллагад хүргүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан очиж, өчигдөр 14.04 цагт цурамд оруулсан байна. Урьдчилсан байдлаар тухайн түймэрт таван га орчим талбай өртсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна