20 настай иргэн “Д” нь 16 настай болон 32 настай хоёр эмэгтэйн амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг үйлдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар өнөөдөр /2024 оны зургадугаар сарын 24, даваа гараг/ ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийлээ.
"Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүний амь нас хохироосон байна" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирсэн байна. ирсэн аж.
Уг дуудлагын дагуу Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Эрүүгийн цагдаагийн алба, мөрдөн байцаах алба, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар (ШШЕГ), Хан-Уул, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, мөн дүүргийн прокурорын газар хамтран хэргийн газарт холбогдох шалгалтын ажиллагааг явуулжээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр “Холбогдох албаны байгууллагууд хамтран хэргийн газарт шалгалтын ажиллагааг явуулж иргэн Д нь СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай иргэн “З”-ийн амь насыг хохироосон, 20-21-нд шилжих шөнө ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай иргэн “С”-ийн амь насыг хөнөөсөн болохыг тогтоосон. Тус этгээдийг эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татаж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэлээ.
Харин дээрх онц ноцтой хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудаснаа “Цуврал алуурчин байж болзошгүй этгээдийг цагдаа илрүүлж баривчилсан. Шалгалтын ажил үргэлжилж байна” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.55
гаж донтонууд их болж дээ яамаар ч юм вэ дээ
Хариулах