"Дээлтэй Монгол" наадам Чингисийн талбайд 11.00 цагт эхэлнэ

Х.Батсайхан
2024/07/09

Монголчуудын уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй монгол наадам-2024” наадам 11.00 цагаас Чингисийн талбайд эхлэх гэж байна. 

18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд энэ жил уламжлал ёсоор Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Хөх нуурын Дээд монголчуудыг төлөөлөл хүрэлцэн ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилуулах юм.

Анх нийслэлийн иргэдийн хүрээнд эхэлсэн өдөрлөг жил бүр хүрээгээ тэлсэн ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Цинхай мужийн Хөх нуурын Дээд монголчууд хүрэлцэн ирж өөр, өөрсдийн үндэстэн угсаатны дээл хувцасны онцлогоо харуулдаг, Монгол туургатны нэгэн чухал үйл явдал болж хувирсан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна